Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 4:11-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэр үед энэ ард түмэнд болон Иерусалимд “Миний ард түмний охины зүгт чиглэн цөлийн нүцгэн дов толгодоос бүгчим халуун салхи нь шигшин, цэвэрлэхийн тулд бус ирэх болно.

12. Үүний хувьд дэндүү хүчтэй салхи Миний тушаалаар ирнэ. Эдүгээ Би тэдний эсрэг шийтгэлүүдийг бас зарлах болно.

13. Үзэгтүн, тэрээр үүл мэт дээш гарч,түүний тэрэгнүүд хуй салхи мэт юм.Түүний морьд бүргэдээс илүү хурдан юм.Бид сүйрсэн учир гаслантай яа!

14. Иерусалим аа, аврагдахын тулд бузар муугаас зүрхээ угаа.Хэдий болтол чи хорон муу бодлоо бодох юм бэ?

15. Учир нь нэгэн дуу хоолой Данаас тунхаглаж,Ефраим уулаас хорон мууг зарлан мэдүүлж байна.

16. Одоо үндэстнүүдэд мэдээл!Иерусалимын дээр тунхагла.“Бүслэгчид алс холын орноос ирж,Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.

17. Талбайн харуул мэт тэд эргэн тойронд түүний эсрэг байна.Учир нь тэрээр Миний эсрэг тэрсэлсэн билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18. Чиний зам болон чиний үйлс эдгээр зүйлсийг чам дээр авчрав.Энэ нь чиний бузар муу байдал.Ямар гашуун юм бэ?Энэ нь чиний зүрх сэтгэлийг хөндсөн билээ!

19. Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна.Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна.Би чимээгүй байж чадахгүй.Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.

20. Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана.Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров.Гэнэтхэн миний майхнууд, агшин зуур миний хөшигнүүд үгүйрэн хоосров.

21. Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?

22. “Учир нь Миний хүмүүс мунхаг юм.Тэд Намайг мэддэггүй.Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй.Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 4