Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 4:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН ийн тунхаглаж байна.“Израиль аа, хэрэв чи буцаж ирвэл Над уруу буцаж ир.Хэрэв чи жигшүүрт зүйлсээ Миний оршихуйгаас зайлуулж, ганхахгүй байж,

2. мөн үнэн, зөв, шударгаар «ЭЗЭН амьд» хэмээн тангараглах аваас,үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно”.

3. Учир нь Иудагийн хүмүүс болон Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна.“Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал.

4. Иудагийн хүмүүс болон Иерусалемын оршин суугчид аа,ЭЗЭНий төлөө өөрсдөдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн.Эс тэгвэл та нарын үйлсийн бузар булайгаас болж Миний уур хилэн гал мэт гарч шатан, хэн ч унтрааж чадахгүй.

5. Иудад зарлан, Иерусалимд тунхаглахдаа«Нутагт бүрээ үлээ.Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 4