Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 39:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан Зедекиагийн ес дэх жилийн аравдугаар сард Иерусалим эзлэгдэхэд Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд Иерусалим уруу ирж, түүнийг бүслэв.

2. Зедекиагийн арван нэг дэх жилийн дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.

3. Дараа нь Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх үлдсэн түшмэд орж ирэн, Дунд Дааман Хаалганы дэргэд сууцгаав.

4. Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав.

5. Харин халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барив. Тэд түүнийг барьж, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар уруу аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.

6. Дараа нь Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг өөрийнх нь нүдний өмнө Риблад алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх ноёдыг алав.

7. Тэгээд тэрээр Зедекиагийн нүдийг сохлоод, түүнийг Вавилонд авчрахаар хүрэл дөнгөөр дөнгөлөв.

8. Халдеичууд мөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 39