Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 38:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Гэвч Иеремиа—Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНийг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьдрах болно.

21. Харин хэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна.

22. “Тэгээд үзэгтүн, Иудагийн хааны ордонд үлдсэн бүх эмэгтэйчүүд Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах гэж байна. Тэдгээр эмэгтэйчүүд«Чиний дотнын найзууд чамайг төөрөгдүүлж, дийлэв.Чиний хөл шаварт шигдсэн үед тэд чамаас эргэсэн билээ»гэцгээх болно.

23. Тэд мөн чиний бүх эхнэрүүд, чиний хөвгүүдийг халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи өөрөө тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдаж, энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.

24. Дараа нь Зедекиа Иеремиад—Хэн ч эдгээр үгсийн талаар бүү мэдэг, тэгвэл чи үхэхгүй.

25. Харин хэрэв түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам уруу ирж, чамд “Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо хэлээч. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй” гэж хэлбэл,

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 38