Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 38:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхийагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлж байсан үгсийг сонсов.

2. “ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ».

3. ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргүүдийн гарт лавтай яа тушаагдаж, тэрээр түүнийг олзолно»”.

4. Тэгээд түшмэд хаанд—Энэ хотод үлдсэн дайчид болон бүх ард түмэнд ийнхүү үгсийг хэлж, тэдний урмыг хугалж байгаа тул энэ хүнийг алагтун. Учир нь энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 38