Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 37:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Вавилоны хаан Небухаднезарын Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болж хаанчлав.

2. Харин тэр ч, түүний зарц нар ч, нутгийн ард түмэн ч эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан ЭЗЭНий айлдсан үгсийг сонссонгүй.

3. Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг “Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу” гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав.

4. Иеремиа хүмүүсийн дунд ирж, явж байв. Учир нь тэд түүнийг шоронд хийгээгүй байв.

5. Энэ хооронд Фараоны цэргүүд Египетээс гарчээ. Иерусалимыг бүслээд байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас бүслэлтийг авав.

6. Тэгтэл ЭЗЭНий үг эш үзүүлэгч Иеремиад ирж,

7. “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи ингэж хэлэгтүн. ”Үзэгтүн, та нарт туслахаар ирсэн Фараоны цэргүүд өөрсдийн нутаг Египет уруу буцах гэж байна.

8. Халдеичууд бас буцаж ирж, энэ хотын эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана”» хэмээв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 37