Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 36:8-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Нериагийн хүү Барух ЭЗЭНий өргөөнд номоос ЭЗЭНий үгсийг уншсанаараа эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу үйлдэв.

9. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тав дахь жилийн есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.

10. Тэгэхэд Барух ЭЗЭНий өргөөний Шинэ Дааман Хаалганы орох үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнд бүх хүнд Иеремиагийн үгсийг номоос уншиж өгөв.

11. Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгсийг номоос сонсоод,

12. тэрээр хааны гэр уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэд болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэд тэнд сууж байв.

13. Барухын номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгсийг Микаиа тэдэнд тунхаглав.

14. Тэгээд бүх түшмэд Кушийн гуч, Шеламиагийн ач, Нетаниагийн хүү Иехудиг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв.

15. Тэд түүнд—Сууж, бидэнд түүнийг уншина уу гэж хэлээд, Барух тэдэнд түүнийг уншиж өгөв.

16. Тэд бүх үгсийг сонсоод, эмээн, бие бие уруугаа харж, Барухад хандан—Бид эдгээр бүх үгсийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв.

17. Тэд Барухаас—Бидэнд хэлээч, чи эдгээр бүх үгсийг хэрхэн бичсэн юм бэ? Түүгээр хэлүүлж бичсэн үү? гэж асуув.

18. Тэгэхэд Барух тэдэнд—Тэрээр надад эдгээр бүх үгсийг хэлж, би тэднийг номон дээр бэхээр бичсэн» гэв.

19. Тэгээд түшмэд Барухад—Явж, чи болон Иеремиа өөрийгөө нууж, хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.

20. Ингээд тэд хашаан дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгсийг хаанд мэдээлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 36