Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 36:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж,—

2. Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгсийг түүн дээр бич.

3. Тэдэн дээр авчрах гэж Миний төлөвлөдөг бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэх юм. Тэгэхэд Би тэдний гэм буруу болон тэдний нүглийг уучилна гэжээ.

4. Дараа нь Иеремиа Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгсийг нь Иеремиагаар хэлүүлж бичив.

5. Иеремиа Барухад тушааж,—Би хориотой. Би ЭЗЭНий өргөөнд орж болохгүй.

6. Тиймээс чи явж, надаар хэлүүлж бичсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий үгсийг ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр уншиж өг. Мөн чи тэднийг өөрсдийн хотуудаас ирдэг бүх Иудад унших ёстой.

7. Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур болон хилэн агуу юм” гэлээ.

8. Нериагийн хүү Барух ЭЗЭНий өргөөнд номоос ЭЗЭНий үгсийг уншсанаараа эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу үйлдэв.

9. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тав дахь жилийн есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.

10. Тэгэхэд Барух ЭЗЭНий өргөөний Шинэ Дааман Хаалганы орох үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнд бүх хүнд Иеремиагийн үгсийг номоос уншиж өгөв.

11. Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгсийг номоос сонсоод,

12. тэрээр хааны гэр уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэд болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэд тэнд сууж байв.

13. Барухын номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгсийг Микаиа тэдэнд тунхаглав.

14. Тэгээд бүх түшмэд Кушийн гуч, Шеламиагийн ач, Нетаниагийн хүү Иехудиг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 36