Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 35:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. “Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдад хандан ”Миний үгсийг сонссоноороо та нар Миний зааврыг авахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

14. “Өөрийн хөвгүүдэд дарс ууж болохгүй” гэж тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уудаггүй. Учир нь тэд өөрсдийн эцгийн тушаалыг дагасан юм. Гэвч Би та нарт дахин дахин айлдсан билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй.

15. Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарц нараа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр өөрсдийн бузар муу замаасаа эргэж, өөрсдийн үйлсээ засаж, өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.

16. Үнэндээ Рехабын хүү Ионадабын хөвгүүд өөрсдөд нь тушаасан эцгийнхээ тушаалыг дагасан, харин энэ ард түмэн Намайг сонссонгүй” хэмээжээ» гэж хэл”.

17. Тийм учраас ЭЗЭН, түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй» хэмээв” гэжээ.

18. Тэгээд Иеремиа рехабуудын гэрт хандан—Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар өөрсдийн эцэг Ионадабын тушаалыг дагаж, түүний бүх тушаалуудыг сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 35