Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 35:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж,—

2. Рехабуудын гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгт нь авчирж, тэдэнд дарс уулга гэв.

3. Тэгээд би Хабазиниагийн ач, Иеремиагийн хүү Иаазаниаг түүний ах дүүсийг, түүний бүх хөвгүүдийг болон рехабуудын бүх гэрийг авч,

4. тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав.

5. Дараа нь би рехабуудын гэрийн эрчүүдийн өмнө дарсаар дүүрэн домбонууд болон аягануудыг тавиад, тэдэнд—Дарс уу! гэж хэлэв.

6. Харин тэд—Бид дарс уухгүй. Учир нь бидний өвөг эцэг Рехабын хүү Ионадаб бидэнд тушааж, “Та нар болон та нарын хөвгүүд үүрд дарс ууж болохгүй.

7. Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрүүдийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдрах болно” гэж хэлсэн билээ.

8. Бид, бидний эхнэрүүд, бидний хөвгүүд болон бидний охид өөрсдийн өвөг эцэг Рехабын хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар түүний дуу хоолойг дагасан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 35