Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 34:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд эрх мэдлийнх нь доор байсан газар дэлхийн бүх хаанчлалууд болон бүх ард түмнүүдийн хамт Иерусалимын эсрэг болон бүх хотуудынх нь эсрэг дайтаж байсан үед Иеремиад ЭЗЭНээс үг ирж,

2. “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд ”ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэрээр түүнийг галаар шатаана.

3. Чи түүний гараас зугтаахгүй. Учир нь чи лавтай яа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна”» гэж хэл».

4. Гэлээ ч, Иудагийн хаан Зедекиа, ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН чиний талаар ингэж айлдаж байна. «Чи илдээр үхэхгүй.

5. Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад болох чиний эцэг өвгөдөд зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө “Аяа, эзэн!” гэж гашуудна» хэмээв. Учир нь Би үгээ айлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

6. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эдгээр бүх үгсийг Иудагийн хаан Зедекиад Иерусалимд хэлсэн бөгөөд

7. тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хотууд, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.

8. Иерусалимд байсан бүх хүнд эрх чөлөөг тунхаглахын тулд Зедекиа тэдэнтэй гэрээ байгуулсны дараа ЭЗЭНээс Иеремиад үг иржээ.

9. Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боол болох еврей эрэгтэй, эсвэл еврей эмэгтэйг чөлөөлөх ёстой байв. Ингэснээр хэн ч өөрийн ах дүү болох Иудей хүнийг боолчлолд барихгүй байх байв.

10. Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэд болон бүх хүмүүс дагав. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 34