Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 33:5-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. «Халдеичуудтай тулалдахаар болон Би уур, хилэндээ хядсан хүмүүсийн хүүрүүдээр тэднийг дүүргэхээр ирж байх зуур тэдний бүх хорон муугийн улмаас Би энэ хотоос Өөрийн нүүрээ нуусан билээ.

6. Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.

7. Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно.

8. Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн бүх гэм буруугаас нь Би тэднийг цэвэрлэж, тэд Миний эсрэг нүгэл үйлдэж, зөрчлийг гаргасан бүх гэм бурууг нь Би өршөөнө.

9. Энэ хот Миний хувьд Миний тэдэнд үйлддэг бүх сайны талаар сонсох газар дэлхийн бүх үндэстнүүдийн өмнө баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулаад Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.

10. ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний “Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар” гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад болон хүн, оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад

11. баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу“ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраастүмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн”гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.

12. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болон түүний бүх хотуудад нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.

13. Уулархаг газрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Иерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гар доогуур дахин өнгөрөх болно» гэж ЭЗЭН айлдаж байна.

14. «Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

15. «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 33