Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 33:12-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болон түүний бүх хотуудад нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.

13. Уулархаг газрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Иерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гар доогуур дахин өнгөрөх болно» гэж ЭЗЭН айлдаж байна.

14. «Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

15. «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно.

16. Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бол бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв.

17. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй.

18. Шатаалт тахилуудыг өргөж, идээн өргөлүүдийг шатааж, тахилуудыг үргэлжлүүлэн бэлдэх, Миний өмнө байх хүнээр Левийн тахилч нар хэзээ ч дутагдахгүй» хэмээв” гэжээ.

19. ЭЗЭНий үг Иеремиад ирж,

20. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв та нар өдрийн тухай Миний гэрээ, шөнийн тухай Миний гэрээг зөрчиж, өдөр, шөнө хоёр тогтоосон цагтаа ирэхгүй болгож чадвал

21. Миний зарц Давидтай байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгчид болох Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна.

22. Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно» хэмээв” гэжээ.

23. ЭЗЭНий үг Иеремиад ирж,

24. “Эдгээр хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр ургаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж Миний хүмүүсийг басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.

25. ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв өдөр шөнө Миний гэрээ байхгүй, тэнгэр болон газрын тогтоогдсон хуулийг Би тогтоогоогүй байсан бол,

26. тэгвэл Би Өөрийн зарц Давидын үр удмуудаас Абрахам, Исаак болон Иаковын үр удмыг удирдуулахаар сонгохгүйгээр Иаков болон Миний зарц Давидын үр удмыг голох байв. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 33