Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 33:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Иеремиаг харуулын хашаанд хоригдсоор байх үед ЭЗЭНий үг түүн уруу хоёр дахь удаагаа ирж,

2. “Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэрийг ЭЗЭН гэдэг.

3. «Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.

4. Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

5. «Халдеичуудтай тулалдахаар болон Би уур, хилэндээ хядсан хүмүүсийн хүүрүүдээр тэднийг дүүргэхээр ирж байх зуур тэдний бүх хорон муугийн улмаас Би энэ хотоос Өөрийн нүүрээ нуусан билээ.

6. Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.

7. Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 33