Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 31:6-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд«Босоцгоо, Сион өөд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу явцгаая» гэж хашхирцгаах өдөр ирнэ”.

7. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.“Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж,үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун.Тунхаглан, магтаалыг өргөж,«Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач» гэж хэл.

8. Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна.Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж,тэдний дунд сохор ба доголон,жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйбүгд хамтдаа байх болно.Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.

9. Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана.Би тэднийг урсгал усны хажуугаар,бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна.Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.

10. Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож,алс холын эргүүдэд тунхаглан,“Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан,хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална” гэж хэлцгээ.

11. Учир нь ЭЗЭН Иаковыг зольж,түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн юм.

12. Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана.Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ.Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж,тэд дахин хэзээ ч доройтохгүй.

13. Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана.Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож,тэднийг тайвшруулан,зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө.

14. Би тахилч нарын сэтгэлийг элбэг дэлбэгээр дүүргэж,Миний ард түмэн Миний сайн байдалд хангалуун байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

15. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна.Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна”.

16. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Уйлахаас дуу хоолой, нулимсаас нүдээ тэвчин барь.Учир нь чиний үйлс шагнагдана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.

17. Та нарын ирээдүйд найдвар бий” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Хүүхдүүд өөрсдийн нутаг дэвсгэр уруу буцаж ирнэ.

18. Би Ефраимыг«Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн юм.Та Миний Бурхан ЭЗЭН тул намайг буцаан авчраач, ингэснээр би сэргээгдэнэ.

19. Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ.Би зааварлуулсны дараа гуяа алгадсан.Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон» гэж гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 31