Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 31:28-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. “Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж, мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

29. “Тэдгээр өдрүүдэд тэд«Эцгүүд гашуун усан үзэм идсэн бөгөөдхүүхдүүдийн шүд мохно» гэж дахин хэлэхгүй.

30. Гэвч хүн бүр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно”.

31. ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна.

32. Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

33. “Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.

34. Хүн бүр хөршдөө, хүн бүр ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй”.

35. Гэрэл болгон өдрөөр нарыг,шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг,давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна.Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.

36. “Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол,Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

37. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж,доорх газрын сууриуд тооцоологдож чадвал,Би ч бас Израилийн бүх үр удмыг үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

38. “Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелын цамхгаас Булангийн Дааман Хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

39. “Хэмжих шугам нь цаашаа чигээрээ Гареб толгодод хүртэл явна. Дараа нь тэр Гоа уруу эргэнэ.

40. Үхсэн хүүр ба үнстэй бүхий л хөндий болон Кидрон горхи хүртэлх бүх талбай, зүүн зүг уруу Морин Хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй, эсвэл хөмрөгдөхгүй”.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 31