Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 31:17-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Та нарын ирээдүйд найдвар бий” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Хүүхдүүд өөрсдийн нутаг дэвсгэр уруу буцаж ирнэ.

18. Би Ефраимыг«Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн юм.Та Миний Бурхан ЭЗЭН тул намайг буцаан авчраач, ингэснээр би сэргээгдэнэ.

19. Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ.Би зааварлуулсны дараа гуяа алгадсан.Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон» гэж гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.

20. Ефраим Миний хайрт хүү мөн үү?Тэрээр тааламжит хүү мөн үү?Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг.Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг.Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 31