Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 31:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Тэр үед Би Израилийн бүх ургуудын Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

2. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Илднээс амьд үлдсэн хүмүүс цөлд нигүүлслийг олсон,амралтаа хайхаар явсан Израиль юм”.

3. ЭЗЭН түүнд холоос үзэгдэн,“Би чамайг үүрдийн хайраар хайрласан.Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.

4. Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин!Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.

5. Чи дахин Самарийн толгод дээр усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана.Тариаланчид тарьж, таашаах болно.

6. Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд«Босоцгоо, Сион өөд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу явцгаая» гэж хашхирцгаах өдөр ирнэ”.

7. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.“Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж,үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун.Тунхаглан, магтаалыг өргөж,«Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач» гэж хэл.

8. Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна.Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж,тэдний дунд сохор ба доголон,жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйбүгд хамтдаа байх болно.Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.

9. Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана.Би тэднийг урсгал усны хажуугаар,бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна.Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.

10. Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож,алс холын эргүүдэд тунхаглан,“Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан,хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална” гэж хэлцгээ.

11. Учир нь ЭЗЭН Иаковыг зольж,түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн юм.

12. Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана.Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ.Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж,тэд дахин хэзээ ч доройтохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 31