Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 30:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.«Чиний шарх эдгэшгүй, чиний гэмтэл ноцтой.

13. Чиний хэргийг өмгөөлөх хэн ч байхгүй.Чиний яранд эдгэрэл, чамд тэнхрэл үгүй.

14. Чиний бүх амраг чамайг мартаж,тэд чамайг эрэлхийлэхгүй байна.Учир нь Би чамайг дайсны шархаар,харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул байв.

15. Чи юунд гэмтлээсээ болж хашхирна вэ?Чиний өвчин эдгэшгүй.Чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул Би чамд эдгээр зүйлсийг үйлдэв.

16. Тийм учраас чамайг залгигч бүхэн залгигдах болно.Чиний бүх дайснууд, тэдний хүн нэг бүр нь олзлогдон явах болно.Чамайг тоногчид тонуулах бөгөөд чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.

17. Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ.Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд“Энэ бол Сион.Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг».

18. ЭЗЭН ингэж айлдаж байна.«Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн,түүний амьдардаг газруудад өршөөл үзүүлнэ.Хот өөрийн балгас дээр дахин баригдаж,ордон өөрийн зөв газартаа босох болно.

19. Тэднээс талархлууд болон баярлан цэнгэдэг хүмүүсийн дуу хоолой гарна.Би тэднийг олшруулж, тэд цөөрөхгүй.Би бас тэднийг хүндэтгэж, тэд өчүүхэн байхаа болино.

20. Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж,тэдний цуглаан Миний өмнө тогтоогдох болно.Би тэдний бүх дарлагчдыг шийтгэнэ.

21. Тэдний удирдагч нь тэдний нэг байх бөгөөдтэдний захирагч тэдний дундаас гарч ирнэ.Би түүнийг ойртуулахад, тэр Над уруу дөхөн ирнэ.Над уруу дөхөж ирэхээр өөрийн амиар хэн аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

22. «Та нар Миний ард түмэн,Би та нарын Бурхан болно» хэмээв”.

23. Үзэгтүн, ЭЗЭНий шуурга!Уур хилэн, хуйлрах шуурга гарав.Энэ нь хорон муу хүмүүсийн толгой дээр хагарах болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 30