Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 3:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, түүнд салсны гэрчилгээ өгсөн боловч түүний итгэл эвдэгч эгч Иуда эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.

9. Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав.

10. Гэтэл энэ бүгдийг үл харгалзан түүний итгэл эвдэгч эгч Иуда бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11. ЭЗЭН айлдахдаа “Итгэлгүй Израиль өөрийгөө итгэл эвдэгч Иудагаас илүү зөв шударга болохоо батлав.

12. Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ«Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би нигүүлсэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Би үүрд уурлахгүй.

13. Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч,чи Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

14. «Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна».

15. Тэгээд та нарыг мэдлэг, оюун ухаанаар тэжээх, Миний Өөрийн зүрхийг дагадаг хоньчдыг Би та нарт өгнө.

16. Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд дахин «ЭЗЭНий гэрээний авдар» гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй, мөн тэр нь дахиад хийгдэхгүй.

17. Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд өөрсдийн бузар булай зүрхний зөрүүд занг дахин дагахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 3