Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 3:2-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. “Өөрийн нүдээ зэлүүд өндөрлөгүүд уруу чиглүүлэн хар даа.Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ?Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж,энэ нутгийг өөрийн завхайрал ба өөрийн бузар булайгаар бузартуулав.

3. Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй.Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.

4. Чи дөнгөж сая Над уруу хандахдаа«Эцэг минь, Та миний залуугийн найз.

5. Тэр үүрд уурлан хилэгнэх үү?Тэр эцэс хүртэл унтууцах уу?» гэсэн биш үү?Үзэгтүн, чи муу зүйлсийг ярьж, үйлдсэн бөгөөдчи өөрийнхөө замаар явжээ”.

6. Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад «Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэнд завхайрав.

7. Би «Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэрээр Над уруу буцаж ирнэ» гэж бодсон боловч тэр буцаж ирээгүй бөгөөд түүний итгэл эвдэгч эгч Иуда үүнийг харсан юм.

8. Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, түүнд салсны гэрчилгээ өгсөн боловч түүний итгэл эвдэгч эгч Иуда эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.

9. Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 3