Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 28:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Гэсэн ч чамайг болон бүх ард түмнийг сонсож байхад Миний хэлэх гэж буй энэ үгийг сонсогтун!

8. Миний өмнө болон та нарын өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгуудын эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан.

9. Амар амгалангийн талаар эш үзүүлдэг эш үзүүлэгчийн хувьд, тэр эш үзүүлэгчийн үг биелэгдэх үед үнэхээр ЭЗЭНий илгээсэн нэгэн гэж мэдэгдэх болно гэж хэлэв.

10. Тэгэхэд эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс буулгыг авч эвдлэв.

11. Хананиа бүх ард түмний өмнө ярьж,—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстнүүдийн хүзүүнээс хоёр бүтэн жилийн дотор эвдэлнэ” гэжээ. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа өөрийн замаар одов.

12. Эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс буулгыг эвдэлсний дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,—

13. Явж, Хананиатай ярин “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чи модон буулгуудыг эвдэлсэн боловч чи тэдний оронд төмөр буулгуудыг хийв» хэмээв.

14. Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнүүдийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ»” гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 28