Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 28:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Хананиа бүх ард түмний өмнө ярьж,—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстнүүдийн хүзүүнээс хоёр бүтэн жилийн дотор эвдэлнэ” гэжээ. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа өөрийн замаар одов.

12. Эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс буулгыг эвдэлсний дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,—

13. Явж, Хананиатай ярин “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чи модон буулгуудыг эвдэлсэн боловч чи тэдний оронд төмөр буулгуудыг хийв» хэмээв.

14. Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнүүдийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ»” гэж айлдав.

15. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад хандан—Хананиа, одоо сонс, ЭЗЭН чамайг илгээгээгүй бөгөөд чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлэв.

16. Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргуунаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.

17. Ингээд эш үзүүлэгч Хананиа яг тэр жилийн долдугаар сард үхэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 28