Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 28:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд буюу дөрөв дэх жилийн тавдугаар сард Гибеоноос гаралтай, Азурын хүү эш үзүүлэгч Хананиа ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад хандан ярихдаа—

2. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Вавилоны хааны буулгыг эвдлэв.

3. Вавилоны хаан Небухаднезарын авч яван, Вавилонд аваачсан ЭЗЭНий өргөөний сав суулгуудыг Би хоёр жилийн дотор энэ газар уруу буцааж авчирна.

4. Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгсдийг энэ газар уруу буцааж авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” хэмээв гэж хэлэв.

5. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад хандан ЭЗЭНий өргөөнд зогсож байсан тахилч нар болон бүх ард түмний өмнө ярив.

6. Эш үзүүлэгч Иеремиа—Амен! ЭЗЭН ингэж үйлдэх болтугай. ЭЗЭНий өргөөний сав суулгууд болон бүх цөлөгдөгсдийг Вавилоноос энэ газарт буцааж авчрахаар чиний эш үзүүлсэн үгсийг ЭЗЭН батлах болтугай.

7. Гэсэн ч чамайг болон бүх ард түмнийг сонсож байхад Миний хэлэх гэж буй энэ үгийг сонсогтун!

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 28