Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 27:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан, Иосиагийн хүү Зедекиагийн хаанчилсны эхэнд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж, айлдав.

2. ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ өмсөөд,

3. Едомын хаан, Моабын хаан, Аммоны хөвгүүдийн хаан, Тирийн хаан болон Сидоны хаанд Иерусалим уруу Иудагийн хаан Зедекиа уруу ирдэг элч нараар хэл явуул.

4. Тэдэнд өөрсдийн эзэд уруу явахыг тушааж, «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байгаа бөгөөд та нар өөрсдийн эздэд ингэж хэл.

5. ”Би Өөрийн агуу хүч чадал болон Өөрийн сунгасан мутраар газар дэлхий ба түүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд үүнийг Би Миний мэлмийд тааллыг олсон нэгэнд өгнө.

6. Одоо Би эдгээр бүх нутгийг Өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн бөгөөд Би мөн түүнд үйлчлүүлэхээр талын зэрлэг амьтдыг түүнд өгсөн юм.

7. Өөрийнх нь газар нутгийн цаг иртэл бүх үндэстнүүд түүнд, түүний хөвгүүнд болон түүний ач нарт үйлчлэх болой. Дараа нь олон үндэстнүүд болон их хаад түүнийг өөрсдийн зарц болгоно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 27