Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 26:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын хаанчилсны эхэнд ЭЗЭНээс ийм үг ирж, айлдахдаа

2. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотуудад хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгсийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас!

3. Тэд сонсоод, тэдний үйлсийн бузар муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэж магадгүй» хэмээв.

4. Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын өмнө Миний тогтоосон Миний хуульд алхахын тулд та нар Намайг сонсохгүй,

5. Би та нарт дахин дахин илгээсэн боловч та нарын сонсоогүй Миний зарц нар болох эш үзүүлэгчдийн үгсийг сонсохгүй бол,

6. Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг ч Би газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно”» гэж хэл”.

7. Тахилч нар, эш үзүүлэгчид болон бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг эдгээр үгсийг ярихыг сонсов.

8. Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусг ахад, бүх ард түмэн түүнийг барьж аван,—Чи үхэх ёстой!

9. Чи юунд “Энэ өргөө Шило шиг, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв?” гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.

10. Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны гэрээс ЭЗЭНий өргөө уруу очиж, ЭЗЭНий Шинэ Дааман Хаалганы орох үүдэнд сууцгаав.

11. Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд хандан—Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.

12. Тэгтэл Иеремиа бүх түшмэдэд болон бүх ард түмэнд ярин,—ЭЗЭН намайг энэ гэрийн эсрэг болон энэ хотын эсрэг та нарын сонссон бүх үгсийг эш үзүүлүүлэхээр илгээсэн юм.

13. Тийм учраас одоо өөрсдийн замууд болон үйлсээ засаж, өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дага. ЭЗЭН та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчилнө.

14. Харин миний хувьд, үзэгтүн, би та нарын гарт байна. Та нарын нүдэнд юу нь сайн, юу нь зөв болохыг надад үйлд.

15. Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон түүний оршин суугчид дээр гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгсийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нар уруу илгээсэн билээ гэж хэлэв.

16. Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд хандан—Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр бидний Бурхан ЭЗЭНий нэрээр бидэнд ярив гэж хэлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 26