Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 25:29-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Учир нь үзэгтүн, Миний нэрээр дуудагдах энэ газар Би гамшгийг авчирч эхэлсэн байтал та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөж чадна гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг илдийг дуудаж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн.

30. Тийм учраас чи тэдний эсрэг эдгээр бүх үгсийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ«ЭЗЭН өндөр дээрээс архиран,Өөрийн ариун оршихуйгаас Өөрийн дууг гаргана.Тэрээр Өөрийн сүргийн эсрэг хүчтэйгээр архирна.Тэрээр газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.

31. ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ.Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд,Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна”.

32. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж,газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.

33. Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх ялгадас мэт болно.

34. Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир.Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө.Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөдта нар шилмэл сав шиг унана.

35. Хоньчдод зугтах газар,сүргийн эздэд хэлтрэх газар үгүй байх болно.

36. Хоньчдын хашхирах дуу,сүргийн эздийн уйлах дуу!Учир нь ЭЗЭН тэдний бэлчээрүүдийг устгаж байгаа бөгөөд

37. ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас амар амгалан сүргүүд дуугуй болгогдоно.

38. Тэрээр арслан мэт Өөрийн нууц газраа орхив.Учир нь дарангуйллын хатуу байдал болон Түүний ширүүн уур хилэнгээс болж айдас тэдний нутаг болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 25