Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 25:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд (энэ нь Вавилоны хаан Небухаднезарын эхний жил байв) Иудагийн бүх хүмүүсийн талаарх үг Иеремиад иржээ.

2. Үүнийг эш үзүүлэгч Иеремиа Иудагийн бүх хүмүүст болон Иерусалимын бүх оршин суугчдад ярин

3. “Иудагийн хаан, Аммоны хүү Иосиагийн арван гурав дахь жилээс авахуулан энэ өдрийг хүртэл, энэ хорин гурван жилийн турш ЭЗЭНий үг надад ирсэн бөгөөд би та нарт дахин, дахин ярьсан боловч та нар сонссонгүй.

4. ЭЗЭН эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нараа та нар уруу дахин дахин илгээсэн боловч та нар сонсоо ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй.

5. Тэд «Хүн бүр өөрийн бузар муу замаас болон үйлсийнхээ бузар муугаас эргэж, ЭЗЭНий та нарт болон та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд өгсөн нутагт амьдар.

6. Өөр бурхдад үйлчилж, мөргөхийн тулд тэдний араас явахгүй байж, өөрсдийн гарын бүтээлээр Намайг уурлахад бүү хүргээрэй. Тэгвэл Би та нарт ямар ч хор хөнөөл учруулахгүй» гэсэн.

7. Гэтэл та нар Намайг сонсоогүй нь өөрсөддөө гай болохын тулд гарынхаа бүтээлээрээ Намайг уурлан хилэгнүүлэхийн тулд байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 25