Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 24:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Вавилоны хаан Небухаднезар Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэдийг, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв!

2. Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохгүй маш муу инжир байв.

3. Тэгтэл ЭЗЭН надад—Иеремиа, чи юу харж байна вэ? гэхэд би—Инжир, сайн инжир, маш сайн инжир болон муу, муудсан тул идэж болохгүй маш муу инжир гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 24