Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 23:34-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Тэгээд «ЭЗЭНий зөн» гэж хэлдэг эш үзүүлэгч, эсвэл тахилч, эсвэл хүмүүсийн хувьд, Би тэр хүнд болон түүний гэрийнхэн дээр шийтгэл буулгана.

35. Та нарын хүн нэг бүр өөрийн хөрш болон өөрийн ах дүүд ингэж хэлэх болно. «ЭЗЭН юу гэж хариулав?», эсвэл «ЭЗЭН юу гэж айлдсан бэ?».

36. Учир нь та нар ЭЗЭНий зөнг дахин санахгүй. Яагаад гэвэл хүн бүрийн өөрийнх нь үг зөн болно. Та нар бидний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН, амьд Бурханы үгсийг гуйвуулсан билээ.

37. Чи эш үзүүлэгчид «ЭЗЭН чамд юу гэж хариулав?» болон «ЭЗЭН юу гэж айлдав?» гэж хэлэх болно.

38. Учир нь хэрэв чи «ЭЗЭНий зөн» гэж хэлбэл, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар ”ЭЗЭНий зөн” гэсэн энэ үгийг хэлсэн тул» Би ч гэсэн та нарт «Та нар “ЭЗЭНий үг” гэж бүү хэл» хэмээн илгээсэн”.

39. Тийм учраас үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд Өөрийн өгсөн хотын хамт Өөрийн оршихуйгаас зайлуулна.

40. Би та нарын дээр үүрдийн шившигт болон үл мартагдах үүрдийн доромжлолыг тавина.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 23