Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 21:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Та нар мөн энэ хүмүүст “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын өмнө амь болон үхлийн замыг тогтоодог.

9. Энэ хотод суусан нэгэн илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван, та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн амьдарч, өөрийнхөө амиар төлөөсийг төлнө.

10. Учир нь Би сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Өөрийн нүүрийг энэ хотыг эсэргүүцэхээр чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр түүнийг галдан шатаана» хэмээв”

11. Тэгээд Иудагийн хааны гэрийнхэнд “ЭЗЭНий үгийг сонсогтун,

12. Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна.«Өглөө бүр шударга ёсыг үйлд.Тэдний үйлсийн бузар муугаас болж Миний уур хилэн гал мэт гарч,юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулддээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар»

13. ЭЗЭН тунхаглаж байна.«Үзэгтүн, хөндийд амьдрагч, чулуурхаг тал аа,Би та нарын эсрэг байна.“Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ?Хэн бидний сууцанд орж ирэх юм бэ?” гэж хэлэгч хүмүүс та нар аа,

14. Би та нарыг өөрсдийн чинь үйлсийн үр дүнгийн дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Бүх орчин тойрныг нь залгиулахын тулдБи ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 21