Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 21:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн

2. “Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч. ЭЗЭН бидэнд Өөрийн гайхамшигт үйлсийн дагуу хандаж магадгүй. Тэгээд дайсан биднээс ухарч магад” гэв.

3. Тэгтэл Иеремиа тэдэнд “Та нар Зедекиад дараахыг хэлтүгэй.

4. «Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, чиний гарт буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.

5. Би Өөрөө сунгасан гар, хүчит мутраар та нарын эсрэг уурлан, хилэгнэн, дургүйцэн тулалдана.

6. Би мөн энэ хотын оршин суугчдыг, хүн болон араатан амьтдыг ялгаагүй цохиж, тэд их тахлаас болж үхнэ.

7. Тэгээд дараа нь Иудагийн хаан Зедекиа, түүний зарц нар болон ард түмнийг буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг хүртэл Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, тэдний дайснуудын гарт, мөн тэдний амийг эрэн хайгчдын гарт тушаана. Тэрээр тэднийг илдний ирээр цохино. Тэрээр тэднийг амьд үлдээхгүй, өрөвдөх ч үгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна»”.

8. Та нар мөн энэ хүмүүст “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын өмнө амь болон үхлийн замыг тогтоодог.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 21