Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 20:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иммерийн хүү, ЭЗЭНий өргөөний тэргүүн түшмэл болох тахилч Пашхур эдгээр зүйлсийг Иеремиа эш үзүүлж байгааг сонсоод,

2. Пашхур эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан, ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд Дааман Хаалганд түүнийг дөнгөлөв.

3. Дараа өдөр нь Пашхур Иеремиаг дөнгөнөөс суллахад Иеремиа түүнд ЭЗЭНий чамайг дуудсан нэр бол Пашхур биш, харин Магор-миссабиб юм.

4. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхдөд чинь аймшиг болгох гэж байна. Чиний нүд харсаар байхад тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна.

5. Би мөн энэ хотын бүх эд баялгийг, түүний бүх бүтээгдэхүүн болон бүх үнэтэй зүйлсийг нь тараан өгнө. Иудагийн хаадын бүх эрдэнэсийг ч хүртэл Би дайснуудынх нь гарт өгч, тэднийг тонуулж, тэднийг авч яван, Вавилонд аваачна.

6. Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чи болон чиний худал эш үзүүллэгийг сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 20