Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 2:24-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. цөлд ээнэгшин дасаж, хүсэл тачаал дотроо салхийг үнэрлэдэг зэрлэг эм илжиг юм.Ороо нь ороход нь хэн түүнийг тогтоон барьж чадах билээ?Түүнийг хайгч хэн боловч цуцахгүй. Түүний сард нь тэд түүнийг олох болно.

25. Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал.Гэвч чи “Найдвар алга!Учир нь би харийнхныг хайрласан бөгөөд тэдний хойноос би явах болно” гэжээ.

26. Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдгийн адил Израилийн гэр буюу тэд болон тэдний хаад, тэдний амбан захирагчид, тэдний тахилч нар, мөн тэдний эш үзүүлэгчид шившиг болов.

27. Тэд модонд “Та бол миний эцэг”,чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг.Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав.Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.

28. Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ?Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог.Учир нь, өө Иуда, хотуудын чинь тоогоор чиний бурхад байдаг билээ.

29. Чи Надтай юунд маргана вэ?Та нар бүгд Миний эсрэг нүгэл үйлдсэн гэж ЭЗЭН тунхаглаж байна.

30. “Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ.Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй.Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.

31. Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар.Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу?Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?

32. Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу?Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.

33. Хайрыг эрэлхийлэхээр чи замаа ямар сайн бэлдэнэ вэ?Тийм учраас бузар булай эмэгтэйчүүдэд хүртэл чи замаа заажээ.

34. Бас чиний хормой дээрээс гэмгүй ядуусын амин цус олдсон.Тэдний эвдлэн орж ирэхийг нь хараагүй атлаа энэ бүхнийг хийгээд, дээрээс нь

35. чи “Би гэмгүй. Түүний уур хилэн надаас үнэхээр зайлжээ” гэж хэлсэн билээ.Үзэгтүн, чи “Би нүгэл үйлдээгүй” гэсэн тул Би чамайг шүүх болно.

36. Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ?Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.

37. Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно.Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 2