Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 2:14-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Израиль боол юм уу?Эсвэл тэр нь төрөлхийн зарц юм уу?Яагаад тэр бусдын олз болов?

15. Залуу арслангууд түүн уруу архирч, тэд чангаар архирчээ.Тэд түүний газар нутгийг зэлүүд хоосон болгожээ.Түүний хотууд оршин суугчидгүй болж галаар устгагдав.

16. Мөн Мемфис болон Тапанхесийн эрчүүд чиний толгойн титмийг хусав.

17. Түүний чамайг замаар удирдан явахад чи ЭЗЭН Бурханаа орхисноор үүнийг өөртөө үйлдээгүй гэж үү?

18. Харин одоо Нил мөрний уснаас уух гэж Египет уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?Эсвэл Евфрат мөрний уснаас уух гэж Ассири уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?

19. Чиний өөрийн бузар булай явдал чамайг засаж, итгэлээ орхих байдал чинь чамайг залруулах болно.Тийм учраас ЭЗЭН Бурханаа умартаж, Намайг үл хүндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтүн” гэжтүмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.

20. “Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ.Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.

21. Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм, бүрэн итгэлтэй үрийг тарьсан юм.Тийн атал юунд чи Миний өмнө өөрийгөө харийн усан үзмийн муудсан нахиа болгов?

22. Чи биеэ хужраар угааж, үлэмж их саван хэрэглэсэн ч чиний гэм буруугийн толбо Миний өмнө байсаар байна гэж БУРХАН Эзэн тунхаглаж байна.

23. “Би бузарлагдаагүй, би Баалуудын хойноос яваагүй” гэж чи яаж хэлж чадна вэ?Хөндий дэх өөрийнхөө замыг хараач!Чи юу хийснээ мэдэж ав!Чи бол замаа будлиулж буй хурдан ингэ,

24. цөлд ээнэгшин дасаж, хүсэл тачаал дотроо салхийг үнэрлэдэг зэрлэг эм илжиг юм.Ороо нь ороход нь хэн түүнийг тогтоон барьж чадах билээ?Түүнийг хайгч хэн боловч цуцахгүй. Түүний сард нь тэд түүнийг олох болно.

25. Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал.Гэвч чи “Найдвар алга!Учир нь би харийнхныг хайрласан бөгөөд тэдний хойноос би явах болно” гэжээ.

26. Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдгийн адил Израилийн гэр буюу тэд болон тэдний хаад, тэдний амбан захирагчид, тэдний тахилч нар, мөн тэдний эш үзүүлэгчид шившиг болов.

27. Тэд модонд “Та бол миний эцэг”,чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг.Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав.Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 2