Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 19:7-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. «Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрүүдийг тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдад хоол болгон өгнө.

8. Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Үүгээр өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.

9. Би тэднээр хөвгүүд, охидынх нь махыг идүүлж, тэд бүслэлтэнд болон дайснууд нь ба өөрсдийнх нь амийг хайгчдын учруулсан зовлон дотор бие биеийнхээ махыг идэх болно» хэмээв” гэж хэл.

10. Тэгээд чамайг дагалдан явах хүмүүсийн нүдэн дээр чи ваарыг хагалж,

11. тэдэнд “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна «Дахин дахин засаж болохгүйгээр ваарчны савыг хагалахтай яг адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүй тул тэд Тофетэд оршуулна.

12. Энэ газар болон түүний оршин суугчдад Би ингэж хандах нь энэ хотыг Тофет шиг болгохын тулд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13. «Дээвэр дээр нь тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрүүдээс болж Иерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана» хэмээв” гэж хэл гэв.

14. Дараа нь ЭЗЭНий өөрийг нь эш үзүүлэхээр илгээсэн Тофетоос Иеремиа ирэв. Тэрээр ЭЗЭНий өргөөний хашаан дотор зогсож, бүх ард түмэнд хандан

15. “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Миний үгийг сонсохгүй гэж тэд хүзүүнүүдээ хатуу болгосон тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон түүний суурингууд дээр авчрах гэж байна» хэмээв” гэж хэлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 19