Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 19:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН ингэж айлдав. “Явж, ваарчны шавар ваар савыг худалдан ав. Ард түмний ахмадуудаас заримыг, ахлах тахилч нараас заримыг авч яв.

2. Тэгээд Потшерт дааман хаалганы орох үүдний дэргэдэх Бен-хинномын хөндийд очиж, Миний чамд хэлдэг үгсийг тэнд тунхагла.

3. ”Иудагийн хаад болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна.

4. Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийн ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж,

5. Баалд шатаалт тахил болгон өөрсдийн хөвгүүдийг галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан юм. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, Миний санаанд ч ороогүй зүйл юм.

6. Тийм учраас, үзэгтүн, энэ газар Тофет буюу Бен-хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхээ больж, харин Аллагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7. «Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрүүдийг тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдад хоол болгон өгнө.

8. Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Үүгээр өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 19