Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 18:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдсан нь

2. “Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно” гэв.

3. Би ваарчныд очиход, тэр тэнд дугуйн дээр нэгэн зүйл хийж байв.

4. Гэтэл түүний шавраар хийж байсан ваар гарт нь нурахад, тэрээр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болгож дахин хийв.

5. Тэгтэл ЭЗЭНий үг над дээр ирж,

6. “Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарт мөн ингэж үйлдэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ.

7. Нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай ярьж магадгүй.

8. Хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн өөрийн бузар муугаасаа эргэвэл Би тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн талаар зөөлөрнө.

9. Эсвэл өөр нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг барьж босгон, тарьж ургуулах тухай ярьж магадгүй.

10. Хэрэв тэр нь Миний дуу хоолойг дагахгүй байснаар Миний мэлмийд бузар мууг үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна”.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 18