Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 17:6-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Учир нь тэрээр цөл дэх бут мэт болж,хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй,харин оршин суугчгүй давст нутагт буюу зэлүүд нутагт чулуурхаг газарт амьдарна.

7. ЭЗЭНд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь ЭЗЭН байдаг хүн ерөөлтэй еэ!

8. Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж,халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно.Харин навчис нь ногоон байж,тэр нь ган гачгийн жилд түгшихгүй,үр жимс гаргахаа ч болихгүй.

9. Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм.Үүнийг хэн ойлгож чадах билээ?

10. ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж,оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу,үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.

11. Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч ньгаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм.Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно”.

12. Эхнээсээ өндөрт өргөгдсөн сүр жавхлант сэнтий бидний ариун газар юм.

13. Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно.ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.

14. Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно.Намайг авраач, би аврагдах болно.Учир нь Та бол миний магтаал юм.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 17