Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 17:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч ньгаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм.Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно”.

12. Эхнээсээ өндөрт өргөгдсөн сүр жавхлант сэнтий бидний ариун газар юм.

13. Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно.ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.

14. Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно.Намайг авраач, би аврагдах болно.Учир нь Та бол миний магтаал юм.

15. Хараач, тэд надад“ЭЗЭНий үг хаана байна?Тэр нь одоо ирэг!” гэж хэлсээр байна.

16. Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй,гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй.Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.

17. Надад аймшиг бүү байгаач.Зовлонгийн өдөр Та бол миний хоргодох газар юм.

18. Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч.Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч.Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач.Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч,тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.

19. ЭЗЭН надад ингэж айлдав. “Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн дааман хаалган дээр, мөн Иерусалимын бүх дааман хаалгууд дээр зогс.

20. Тэдэнд «Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.

21. ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс, эсвэл Иерусалимын дааман хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил.

22. Та нар амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий, харин Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу амралтын өдрийг ариунаар сахь.

23. Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй болон засуулахгүйн тулд хүзүүгээ хатуу болгов”.

24. ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв амралтын өдөр энэ хотын дааман хаалгаар ямар ч ачаа зөөж оруулахгүй, харин энэ өдөр ямар ч ажил хийхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсдог юм бол

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 17