Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 17:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ.Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болонтэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.

2. Тэд өөрсдийн хүүхдүүдээ дурсан санахдаамөн өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх өөрсдийн тахилын ширээнүүдийг болон Ашерагийн модон шонг дурсан санадаг.

3. Хөдөө тал дахь Миний уул аа,чиний хязгаар нутаг дахь нүглийн төлөө чиний мөргөлийн өндөрлөгүүдийн хамтчиний эд баялаг болон бүх эрдэнэсийг Би олзонд өгнө.

4. Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ.Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ.Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.

5. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Хүн төрөлхтөнд итгэж, бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог бөгөөдзүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэдэг хүн хараагдсан билээ.

6. Учир нь тэрээр цөл дэх бут мэт болж,хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй,харин оршин суугчгүй давст нутагт буюу зэлүүд нутагт чулуурхаг газарт амьдарна.

7. ЭЗЭНд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь ЭЗЭН байдаг хүн ерөөлтэй еэ!

8. Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж,халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно.Харин навчис нь ногоон байж,тэр нь ган гачгийн жилд түгшихгүй,үр жимс гаргахаа ч болихгүй.

9. Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм.Үүнийг хэн ойлгож чадах билээ?

10. ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж,оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу,үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.

11. Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч ньгаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм.Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно”.

12. Эхнээсээ өндөрт өргөгдсөн сүр жавхлант сэнтий бидний ариун газар юм.

13. Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно.ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 17