Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 15:5-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ?Хэн чиний төлөө гашуудах вэ?Эсвэл чиний сайн сайхны талаар асуух гэж хэн эргэх вэ?”.

6. ЭЗЭН тунхаглаж байна.“Намайг орхисон чи арагшаа явсаар л байна.Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана.Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.

7. Би тэднийг газар нутгийн дааман хаалганы дэргэд шигшигч сэрээгээр шигшинэ.Би хүүхдүүдээс нь хагацааж, Өөрийн ард түмнийг Би устгана.

8. Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно.Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна.Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.

9. Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг.Амьсгалах нь ч хүндрэлтэй.Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ.Тэрээр ичгүүр болж, басамжлагдав.Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

10. Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлсэн тул би гаслантай яа!Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй, гэтэл хүн бүр намайг хараах юм.

11. ЭЗЭН айлдахдаа“Би сайн сайхны төлөө чамайг лавтай чөлөөлнө.Гай гамшиг, зовлонгийн үед Би дайснаар чинь чамайг хангуулах болно.

12. Хэн нэгэн нь төмрийг, хойд зүгээс ирэх төмрийг, эсвэл хүрлийг хагалж чадах уу?

13. Чиний бүх нүглийн төлөө бүх хязгаар нутагт чинь Би чиний эд баялаг болон эрдэнэсийг үнэгүйгээр олз болгон өгнө.

14. Тэгээд Би дайснуудаар чинь чиний мэдэхгүй нутагт авчруулна.Учир нь Миний уур хилэнд гал ноцоогдсон бөгөөд тэр нь чиний дээр шатах болно” гэв.

15. Та бол мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж,миний өмнөөс хавчигчдаас минь өшөө аваач.Өөрийн тэсвэр тэвчээрээ харгалзан намайг бүү зайлуулаач.Таны төлөө би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 15