Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 15:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ.Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ.Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ.

17. Наргин баясагчдын дунд би суугаагүй, би цэнгэсэн ч үгүй.Таны мутрын улмаас би ганцаараа суусан.Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.

18. Яагаад миний өвдөлт дуусашгүй, миний шарх эдгэршгүй байна вэ?Та миний хувьд үнэхээр итгэж болохгүй устай хуурамч горхи адил байх юм уу?

19. Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна.“Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно.Чи Миний өмнө зогсох болно.Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал,Чи Миний төлөө яригч байх болно.Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй,харин чиний хувьд чи тэдэн уруу эргэж болохгүй.

20. Тэгээд Би чамайг энэ ард түмэнд бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно.Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй.Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

21. “Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж,хүчирхийлэгчийн барьцнаас золино”.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 15