Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 15:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН надад айлдахдаа Мосе, Самуел нар хүртэл Миний өмнө зогсож байсан ч Миний зүрх энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг Миний оршихуйгаас зайлуулан, тэднийг явуул!

2. Тэд чамд «Бид хаашаа явах юм бэ?» гэх үед чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна.«Үхэх нь үхэл уруу,илдэнд унах нь илд уруу,өлсөж үхэх нь өлсгөлөн уруу,олзлогдох нь олзлогдол уруу яв» хэмээв” гэж хэл.

3. “Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр нь алах илд, чирэх ноход, тэнгэрийн шувууд болон залгиж, сүйтгэхээр газрын араатан амьтад юм.

4. Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө газар дэлхийн бүх хаанчлалуудын дунд Би тэднийг айдсын зүйл болгоно.

5. Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ?Хэн чиний төлөө гашуудах вэ?Эсвэл чиний сайн сайхны талаар асуух гэж хэн эргэх вэ?”.

6. ЭЗЭН тунхаглаж байна.“Намайг орхисон чи арагшаа явсаар л байна.Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана.Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.

7. Би тэднийг газар нутгийн дааман хаалганы дэргэд шигшигч сэрээгээр шигшинэ.Би хүүхдүүдээс нь хагацааж, Өөрийн ард түмнийг Би устгана.

8. Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно.Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна.Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.

9. Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг.Амьсгалах нь ч хүндрэлтэй.Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ.Тэрээр ичгүүр болж, басамжлагдав.Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 15