Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 14:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Хулангууд нүцгэн дов толгод дээр зогсдог.Тэд цөөвөр чононууд мэт аахилдаг.Ямар ч ургамал байхгүй тул нүд нь муудна.

7. Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч,ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч!Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөдбид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.

8. Өө, Израилийн найдвар аа, зовох үед түүнийг Аврагч аа,Та яагаад газар нутаг дахь харийн хүн мэт,эсвэл хоноглохоор майхнаа босгосон аялагч мэт байна вэ?

9. Та яагаад айсан хүн мэт,аварч чадахгүй хүчтэн адил байна вэ?Гэлээ ч Та бидний дунд байгаа,Өө, ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ.Биднийг бүү орхиоч!”.

10. ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ”.

11. Тиймээс ЭЗЭН надад “Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө бүү залбир.

12. Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.

13. Харин “Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин би та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэж би хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 14