Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 14:19-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу?Эсвэл Та Сионыг жигшсэн үү?Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив?Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй.Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!

20. Өө, ЭЗЭН, бид өөрсдийнхөө хорон мууг, эцэг өвгөдийнхөө гэм бурууг мэднэ.Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.

21. Өөрийнхөө нэрийн төлөө биднийг бүү жигшээч!Өөрийн алдрын сэнтийг бүү шившиг болгооч!Бидэнтэй байгуулсан Өөрийн гэрээг санаж, бүү цуцлаарай!

22. Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо оруулдаг шүтээн бий юу?Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу?Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН?Тийм учраас бид Танд найдаж байна.Учир нь эдгээр бүх зүйлсийг хийсэн нэгэн нь Та билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 14