Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 14:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ган гачгийн талаар ЭЗЭНий үг Иеремиад ирсэн нь

2. “Иуда гашуудаж, түүний дааман хаалганууд гудайна.Тэд гашуудан газар дээр суух бөгөөдИерусалимын хашхираан дээш одов.

3. Тэдний ноёд зарц нараа усанд явуулав.Тэд нөөцлүүр уруу ирсэн боловч ямар ч ус олсонгүй.Тэд хоосон савтайгаа буцаж ирэв.Тэд ичгүүр, доромжлолд орж, толгойгоо бүтээцгээв.

4. Газар нутагт бороо ороогүй тул газар хагарчээ.Тариачид ичгүүр болж, толгойгоо бүтээцгээв.

5. Учир нь өвс байхгүй тул талын согоо хүртэл зөвхөн хаяхын тулд илийгээ төрүүлжээ.

6. Хулангууд нүцгэн дов толгод дээр зогсдог.Тэд цөөвөр чононууд мэт аахилдаг.Ямар ч ургамал байхгүй тул нүд нь муудна.

7. Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч,ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч!Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөдбид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 14