Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 13:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. “ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана.

10. Миний үгсийг сонсохоос татгалздаг, өөрсдийн зүрхний гөжүүд зангаар алхдаг бөгөөд үйлчлэхээр болон бөхийн мөргөхөөр өөр бурхдын араас явсан энэ бузар муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог.

11. Учир нь бүс хүний бэлхүүст наалддаг шиг, Би Израилийн бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийг Өөртөө наалдуулсан нь тэд Миний хувьд нэр хүнд, магтаал, алдрын төлөөх хүмүүс байхын тулд юм. Гэвч тэд сонсоогүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12. Тийм учраас чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв”. Тэд чамд “Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстойг бид сайн мэдэхгүй юу?” гэхэд

13. чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчдыг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчдыг согтуурлаар дүүргэнэ!

14. Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биенийх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв» гэж хэл” гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 13