Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 13:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Сонсож, анхаарал тавь, битгий бардамна.Учир нь ЭЗЭН айлджээ.

16. Тэрээр харанхуйг авчрахаас өмнө,мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнөта нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хоорондТэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.

17. Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна.ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.

18. Хаанд болон эх хатанд“Дорд газар сууцгаа.Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм” гэж хэл.

19. Негевийн хотууд цоожлогдож, онгойлгох хэн ч алга.Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.

20. Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар.Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?

21. Чи өөрөө тэднийг сургасан байталТэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ?Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү?

22. Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл,чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.

23. Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу?Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.

24. Тийм учраас Би тэднийг хийсэх сүрэлтэй адил цөлийн салхинд тараана.

25. Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 13