Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 13:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН надад “Явж, өөртөө маалинган бүс худалдан авч, бэлхүүсээрээ бүсэл, харин түүнийг усанд бүү хийгээрэй” гэж айлдав.

2. Тиймээс би ЭЗЭНий үгийн дагуу бүс худалдан авч, бэлхүүсээрээ бүслэв.

3. Тэгтэл ЭЗЭНий үг над уруу хоёр дахиа ирж,

4. “Өөрийн худалдан авсан, чиний бэлхүүсээр бүсэлсэн байгаа бүсийг авч, босоод, Евфрат уруу явж, түүнийг тэнд хадны завсар нуу” гэж айлдав.

5. Тиймээс, ЭЗЭНий надад тушаасны дагуу би явж, түүнийг Евфратын хажууд нуув.

6. Олон өдрийн дараа ЭЗЭН надад “Босож, Евфрат уруу явж, тэнд нуу гэж Миний чамд тушаасан бүсийг тэндээс ав” гэж айлджээ.

7. Тэгээд би Евфрат уруу явж, ухаж, нуусан газраасаа би бүсийг авлаа. Үзэгтүн, өнөөх бүс сүйрч, бүрмөсөн хэрэггүй болсон байв.

8. Тэгтэл ЭЗЭНий үг над уруу ирж, айлдахдаа

9. “ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана.

10. Миний үгсийг сонсохоос татгалздаг, өөрсдийн зүрхний гөжүүд зангаар алхдаг бөгөөд үйлчлэхээр болон бөхийн мөргөхөөр өөр бурхдын араас явсан энэ бузар муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 13